Улсын хэмжээнд өнгөрсөн өдөр коронавируст халдварын 91 тохиолдол шинжилгээгээр батлагдсан байна. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 54 нь нийслэлд, 37 нь орон нутагт бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "Ковид-19"-ийн нийт тохиолдлын тоо 993.372 хүрэв.
Мөн сүүлийн 24 цагт 228 хүн эдгэрсэн бол 1134 хүн эмнэлгийн болон гэрийн хяналтад эмчлүүлж байна. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2135 хүн эндээд байна.