Нийслэл хотод энэ сарын 05-наас эхлэн нийтийн тээврийн автобусыг замын хөдөлгөөнд саадгүй зорчуулах журмыг сэргээж хатуу мөрдүүлэхээр болжээ. Өчигдөр болж өнгөрсөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ээлжит хурлаар Хотын дарга, Ерөнхий сайд, Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар нийт есөн асуудлыг хэлэлцжээ. Тэдгээрийн нэг нь дээрх асуудал бөгөөд ирэх даваа гарагаас ягштал мөрдүүлэхээр төлөвлөсөн байна.