Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Шахмал түлш хомсдохгүй. Зүүн болон баруун үйлдвэрүүдэд 19 шугам ажиллаж байгаа. Энэ өвөл 14 шугам ажлуулж өвлийг давна гэсэн тооцоо гарсан. Таван шугам нь арванхоёрдугаар сард багтаад ашиглалтад орно. Бүх шугамд хатаалгатай гаргаж байгаа. Өнгөрсөн жил ганц нэг гүйцэт хаатаалгүй гаргаад түлшний чанар муудсан, янз бүрийн шүүмжүүд байсан. Энэ жил шүүмжлэл харьцангуй бага ирж байна” гэв.
Т.Мөнхжаргал