Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Оргилмедиа менежмент ХХК болон Нэгдсэн үндэстний байгууллага, ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтран "Green fest" - Хайлахгүй уриан дор 12-р сарын 1-нээс 12-р сарын 31-нийг хүртэл Сүхбаатарын талбайд сүлд модоо сүндэрлүүллээ.
Гацуурнуудын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд ихэнхи нь хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн юм.
“Green Fest” Хайлахгүй уриатай энэхүү үйл ажиллагаанд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Тухайлбал, монгол брэндийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур мөн эх орны хөрсөнд тарьж ургуулсан аньс чацаргана, зөгийн бал, цагаан идээ зэрэг багтсан. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Green Fest” үйл ажиллагаа нь 12-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад бидний оролцоо юу байх вэ гэдэг дээр олон улсын байгууллагын төлөөллүүд мэдээлэл сурталчилгаа хийж, орой бүр 18.00 – 19.00 цагийн хооронд урлаг соёлын хөтөлбөрийг хүргэх юм.