Нийслэлийн Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн зургаадугаар ангийн сурагчид Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар зочилж, төрийн захиргааны төв байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцав.
Мөн тус сурагчид хичээлийн бие даалт болгож хийсэн шувууны үүрээ энэ үеэр БОАЖЯ-ны холбогдох мэргэжилтнүүдэд гардуулж, байгаль хамгаалагчдад дамжуулан өгч, шувууны үүрийг байршуулж өгөхийг хүслээ.