Сүхбаатарын талбайд өчигдөр “Нүүрсний орлогоос 44 их наяд төгрөг завшсан албан тушаалтнуудын нэрсийн зарлах”-ыг шаардсан иргэдийн жагсаал болсон билээ.
Тус жагсаалын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэж, эрүүлжүүлэгдсэн болон эмх замбараагүй байдал үүсгэсэн гэх шалтгаанаар цагдаагийн байгууллагад саатуулагдсан иргэн байгаа эсэх талаар ЦЕГ мэдээлэл өглөө. Тухайлбал, "Өчигдөр зохион байгуулагдсан жагсаал, цуглаантай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас жагсаалд, цуглаанд оролцсон иргэдээс саатуулсан, эрүүлжүүлсэн хүн байхгүй" гэв.