Иргэдийн эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Жагсаалыг жүжигчин У.Цогтбаяр удирдан, бусдыг уриалж байгаа юм. Тэгвэл өнөөдрийн жагсаалд оролцож буй нэгэн эмэгтэй өөрийн үсийг хусаж эсэргүүцлээ илэрхийллээ. Түүний хувьд уг үйлдлээрээ өөрийн дуу хоолойгоо чангаар хүргэж, бухимдал нь дээд цэгтээ хүрснийг илэрхийлж байгаа юм.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)