Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа Иргэн Г.Ган-Очирийн оролцсон лайвтай холбоотой тайлбар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Хаанбанк үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөн ажилладаг бөгөөд хууль бус үйл ажиллагааг дэмжин ажилладаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Тухайн харилцагчийн дансанд шийдвэрийн дагуу хөдөлгөөн хязгаарлах барилт гүйлгээ хийгдсэн. Үүний дагуу иргэн Г.Ган-Очирын дансанд хасах дүнгээр системийн боломжит оронгоор тооцоолж хийсэн.
Дансанд хасах дүнтэй үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгө байгаа гэсэн үг биш. Та бүхэн лайв бичлэгийг сайн харвал хасах дүнтэй байгаа юм. Банк 2.7 сая харилцагчтай. эдгээр харилцагчдынхаа нууцлал болон тухайн харилцагчийн өмнө хүлээсэн үүргийн дагуу өөрөөс нь зөвшөөрөл аваагүй тохиолдолд хэлэх боломжгүй. Олон улсын банк санхүүгийн байгууллагууд мөрддөг бүртгэлийн системийг мөрддөг. Энд байгаа гүйлгээ, мэдээллүүд устаж үгүй болдоггүй" гэв.
Д.Батчулуун