зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгойн IPO-г хийж чадсан бол нүүрсний хулгай өнөөдрийнх шиг ийм түвшинд хүрэхгүй

2022-12-13
0
ЖИРГЭХ

Нүүрсний хулгайтай холбоотой баримтууд ээлж дараалан ил болж байна. Холбогдоогүй хүн ч ховордох шинжтэй. Гол нь энэ олон мэдээллийг зөв “шүүж”, хууль хяналтын байгууллагын ажиллах нөхцөлд халдахгүй байх нь зүйтэй гэдгийг учир мэдэх хүмүүс сануулж байна. “...Жоомоо алах гээд байшингаа шатаачих вий” гэж байгаа юм. Ер нь бол Тавантолгойн орд өдийд ингэтлээ идэш, уушинд явчихгүй байх боломжтой байсан. Өдийд ашиг орлогоо ч  өгөөд эхэлчихсэн байх байжээ. Тэр нь тус ордын IPO байв. 2018 онд эхлээд 2020 онд дуусчих байв. Харамсалтай нь одоогийн нүүрсний хулгайн бүлэглэлийнхэн тэр үед Тавантолгойн IPO-г нам зогсоочихсон. Тухайн үед нүүрснийхэн нь IPO хийж буй багийг “нүдсээр” байгаад Засгийн газрын шийдвэрээр зогсоолгож байв.

Тэгвэл “...Тавантолгойд IPO хийнэ” гээд зүтгэсэн Д.Сумъяабазарыг өнөөдөр нүүрсний хулгайтай холбоотой гээд зураг, сэлтийг нь цахим сүлжээгээр “шидээд” эхэлжээ. “...Үхэх хүн ханьсаг” гэж үг бий л дээ. Учир нь Тавантолгойн IPO хэрхэн эхэлсэн, хэзээ “дууссан” бэ гэдгийг олон нийт мартаагүй л байх ёстой. Сануулахад, Тавантолгойд IPO хийх ажил 2018 оноос эхэлсэн.

Хоёр жил орчим зүтгүүлсэн. Гэсэн ч 2020 оны сонгуулийн өмнөхөн унасан. Тодруулбал, ҮАБЗ-ийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмж гарсан. Уг зөвлөмжид Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал ярьсны нэг нь IPO хийх байжээ. ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн мөн ондоо УИХ-аас тогтоол гаргасан. Улмаар Засгийн газар 2019 оны наадмын өмнөх өдөр тогтоол гаргаж, IPO хийх ажил эхэлсэн байдаг. Ингээд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг байгуулж, тус компанийнхан IPO хийх ТЭЗҮ-ээ есөн сарын дотор 80 хувьтай урагшлуулжээ. Гэвч 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны даваа гаригт Засгийн газар ээлжит бусаар хуралдаад тогтоолынхоо хоёр дахь заалтыг бүхэлд нь буюу “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг татан буулгах шийдвэрийг гаргасан. Тухайн үед шалтгаан үндэслэлийг нарийн зарлаагүй.

Гэхдээ тогтоолыг хүчингүй болгосон Засгийн газрын хуралдааны албан мэдээнд “...Засгийн газраас 2019 онд 296 дугаар тогтоол гарган хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах зорилт тавьсан юм. Гэсэн хэдий ч сүүлийн үед улс төрийн зорилгоор ҮАБЗ-өөс өгсөн энэхүү зөвлөмжийн агуулгыг илтэд мушгин гуйвуулж тайлбарлах болсон тул” хэмээн тайлбарлажээ. Бас  энэ тогтоолыг цуцалсан нь “...Дотоодын улс төрөөс боллоо” гэсэн албан бус тайлбар үлдсэн. Харин хөшигний ард буюу тэр өдрийн Засгийн газрын хуралдаан дээр ч тун сонин “яриа хөөрөө” өрнөсөн байдаг. Үүнээс гадна 2020 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаас “... “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-д шалгалт оруулж, дүгнэлт гаргаж байж асуудлыг шийдье” гэж ярьсан байдаг. Гэсэн ч “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийг шалгах ажлын хэсгээ ч байгуулалгүйгээр 2019 оны 296 дугаар тогтоолынхоо хоёр дахь заалтыг шууд бүхэлд нь хүчингүй болгосон. Ямартай ч  Тавантолгойн ордод IPO хийх ажил ингээд нам зогссон.

Маш сонирхолтой нэг зүйл бий. Юу гэхээр Тавантолгойн ордын IPO зогссон ч нэг тогтоолоор дэмжигдээд явж байсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам үргэлжилсэн байдаг юм. 

Түүнчлэн Засгийн газрын дээрх шийдвэрээс гурав хоногийн дараа тухайн үеийн УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар хэвлэлээр “...Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээн мэдэгдсэн.  Тэрбээр “...Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, Тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, Үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна” гэж ярьсан. Бас “...Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. Тэгээд дэлхийн том дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтын хүчинд оруулж ирж чадсан. Тэд “...Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан” гэж байлаа.

Ерөнхийдөө тухайн үед Тавантолгойн ордыг ашиглахтай холбоотой шийдвэр гаргахад  гурван гарц байжээ. Эхнийх нь Тавантолгойг өөрсдөө ашиглах хувилбар байв. Одоо энэ үүсээд байгаа нөхцөлд хүргэсэн хувилбар л даа. Хоёр дахь нь өмнөд хөрштэй стратегийн түншлэлийн хүрээнд хамтарсан байдлаар ашиглах байжээ. Энэ хувилбар нь тийм ч сайнд тооцогдоогүй байдаг аж. Харин гурав дахь нь Тавантолгойд IPO хийж, олон улсын бирж дээр гаргах хувилбар байсан байна. Түүнийг нь сонгожээ.

Эхний удаад Тавантолгойн зургаан бүлэг ордын нэг дээр IPO босгохоор ажиллаж эхэлсэн байгаа юм. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой Майнинг”-ийн 30 хувь болох бөгөөд үнэлгээ нь 5-6 тэрбум орчим ам.долларт хүрэх тооцоотой байв. Хэрвээ энэ IPO хийж чадсан бол нүүрсний хулгай өнөөдрийнх шиг ийм түвшинд хүрэхгүй. Товчхондоо, Оюу толгойг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” шиг монголчууд Тавантолгойдоо эзэн суугаад эхэлчихсэн байх байжээ. Харамсалтай нь тэгж чадсангүй. Тавантолгойн IPO нэгэнт алдагдсан боломж болж хоцорчээ. 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энгийн болон аюултай хог хаягдлын байдалд улсын хэмжээнд хяналт шалгалт явагдаж байна
    5 цаг 11 мин
  • Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна
    5 цаг 16 мин
  • Автобусны зогсоолын мэдээллийн самбарын зураглалыг автоматжуулж эхэллээ
    6 цаг 3 мин
  • С.Жавхлан: Нэг л гайхам сонин энергийн орчинд орж үзлээ
    6 цаг 8 мин
  • Нийтийн эзэмшлийн 28 байршилд төлбөртэй зогсоол барих ажил үргэлжилж байна
    6 цаг 51 мин
  • MongolZ баг өнөөдөр Францын “Team Vitality” багтай тоглоно
    7 цаг 6 мин
  • Түймрийн 6.5 хувийг нисдэг тэргээр тандалт хийн шуурхай илрүүлж, унтраах ажиллагааг тухай бүрт зохион байгуулж байна
    7 цаг 49 мин
  • Дунд гол дагуу 11.1 км урт талбайг цэвэрлэж, 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлжээ
    8 цаг 18 мин
  • Олон улсын газарзүйн 21 дүгээр олимпиад үргэлжилж байна
    8 цаг 44 мин
  • Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 28 мин
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
    9 цаг 29 мин
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
    10 цаг 13 мин
  • ИРГЭД: Бүх шийдвэрийг зөрчөөд өдөр шөнө, бороо шороо хамаагүй орон сууц барьж байна
    10 цаг 29 мин
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
    11 цаг 10 мин
  • Ирэх сарын 8-нд "Айрагны баяр 2025" Архангай аймгийн Хотонт суманд болно
    11 цаг 12 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 12980 болжээ
    11 цаг 56 мин
  • Өөрийн эрхгүй түрэн дуулах Увсын сүлд дуунууд
    12 цаг 3 мин
  • Увс аймгийн ИТХ-ын хуралдааны танхимд Үндсэн хуулийг заллаа
    12 цаг 48 мин
  • Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
    13 цаг 15 мин
  • Б.Болор-Эрдэнэ: Монголынхоо нэрийн өмнөөс шигшээ багтаа тоглоно гэдэг асар том хариуцлага байдаг
    13 цаг 41 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • С.Шижирбат: Монада ажлаа мэдэхгүй, мэргэжлийн бус хүмүүс учраас алдаа гаргасаар ирсэн, дахиад л алдаа гаргалаа
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд зодоглохоор 430 бөх бүртгүүлээд байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Танилц: Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын хөтөлбөр
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс болж цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд хугарчээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Эргэлзээг тайлах биш улам ээдрүүлэв!
  • Улсын арслангуудад "Аймгийн арслан" цол хэрэгтэй болсон уу?
  • Н.Өсөхбаяр: Гуравдагч этгээдийн санаатай үйлдэлд өртсөн байх магадлалтай гэж би үзэж байгаа
  • Үнэн хол биш
  • Дунд гол орчмын хог хаягдлыг 24, 25-ны өдрүүдэд цэвэрлэнэ
  • Б.Жавхлан: УИХ-ын гишүүн, сайд болгоны санал төсөвт тусгагдана гэсэн үг биш
  • Д.Сумъяабазар: Зодоглохдоо Өвөрхангай аймгийнх гэж цоллуулдаг байлаа, их хүмүүний мэлмий гийсэн ойн бөхийн байг даалгүй яах вэ
  • Танилц: Увс аймгийн 100 жилийн ойн барилдаанд зодоглох Улсын цолтой бөхчүүд
  • Танилц: Улаанбаатарын "Их дуулга"-аас медаль хүртсэн тамирчид
  • С.Жавхлан: Цаашдаа С.Жавхлан яг л хэвээрээ, байгаагаараа хамаг монголчуудынхаа төлөө харамгүй зүтгэх болно
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн хөшөөтэй танилцлаа
  • Л.Энх-Амгалан: С.Жавхлан зүгээр нэг дуугаа дуулж, уран бүтээлээ туурвиагүй
  • Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна
  • Гол нэрийн зарим барааны үнэ өсжээ
  • ДОПИНГ: Улсын гарьд Б.Гончигдамбын хариу "эргэлзээтэй" гарсан
  • ӨНӨӨДӨР: Хөгжлийн банкны үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийн бодлого болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө
24 баримт
  • "Зохиолын дууны Ханхүү", Ардын жүжигчин С.Жавхлангийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" болсон Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Өндөр гэгээн Занабазарын тухай сонирхолтой баримтууд
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчилж буй Тажикстан Улсын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК