“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг Автотээврийн Үндэсний төв зохион байгуулан ажиллаж байгаа аж.
Үүнд багтаж буй сүүлийн таваас дээш жил үзлэгт ороогүй 162,008 тээврийн хэрэгсэл байна.
Тиймээс иргэдийг дээрх жагсаалтад орсон тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг www.transdep.mn цахим хуудсанд хандан шалгах боломжтой гэдгийг Автотээврийн Үндэсний төвөөс мэдээллээ.