Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр Толгойт орчимд 344-д хүрсэн байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм. Харин Баянхошуунд агаар "Маш их бохирдолтой" түвшинд хүрсэн байна.
Нийслэлийн бусад хэсгийн мэдээллийг харвал, Хайлааст, Амгалан, Дамбадаржаа, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн орчимд агаар бохирдолтой буюу индекс 204-294 байгаа юм.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.