Цэргийн бүртгэлийн талаар Нийслэлийн цэргийн штабаас мэдээлэл хийж байна. Энэ үеэр "E-Mongolia" академийн төслийн менежер Б.Батзул мэдээлэл өглөө.
Тэрбээр "E-Mongolia" академи цэргийн бүртгэлийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Гар утасны аппликэйшн, веб портал сайт, төрийн үйлчилгээний портал сайтаар цэргийн бүртгэлийг хийлгэж болно. Улаанбаатарт үйлчилгээний зургаан нэгдсэн төв, орон нутагт 21 аймаг, 330 суманд байрлах төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулж хүсэлт гаргах боломжтой.
Бид хэд хэдэн сайжруулалтыг хийсэн. Нэгдүгээрт, хаягийн мэдээллийн сервисээр дамжуулан дүүрэг, аймгийн цэргийн штабын мэргэжилтнүүд шууд очих боломжтой болсон" гэв.
Д.Батчулуун