"Эрдэнэс Монгол" ХХК-ийн сонгон шалгаруулалтын явцын талаар тодруулга өгч байна. Энэ үеэр Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга С.Сосорбарам мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт явуулдаг системийг “Эрдэнэс Монгол” ХХК ажлын байрны сонгон шалгаруулалтдаа ашиглахаар шийдвэрлэсэн. Энэхүү системээр нийтдээ 90 мянга гаруй хүн шалгалт өгсөн байдаг. Найдвартай, аюулгүй систем бий.Иргэд ажлын байранд хэрхэн бүртгүүлэх талаар тусламж, зөвлөгөөг Төрийн албаны зөвлөлийн цахим сайтын буланд байрлах бичлэгээс үзэх боломжтой.
Бүртгүүлэхэд олон зүйл шаардахгүй, хөтөлж явдаг систем юм. Тиймээс өнөөдөр өглөөний 09:30 цагийн байдлаар 88 ажлын байранд давхардсан тоогоор 693 хүн бүртгүүлсэн байна.
Материалаа бэлэн болгосон хүн 3-5 минутад бөглөчихнө. Бүртгэгдсэн эсэх болон тухайн ажлын байранд нийт хэдэн хүн бүртгүүлснийг харах боломжтой. Төрийн албаны зөвлөлийн сайтад цонх нээгдсэн байгаа. Нэг хүн хоёр ажлын байранд бүртгүүлж болно. Заавал төрийн албаны шалгалт өгсөн байх шаардлагагүй. Ажлын байранд мэдээллээ оруулах, солих, засах боломжтой. Нэгдүгээр сарын 16-ны 18.00 цаг хүртэл бүртгэл үргэлжилнэ. Энэ хугацаанд материалаа засах, солих боломжтой" гэв.
Сэтгэгдэл (2)