Өвөлжилтийн байдлын талаар танилцууллаа. Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын гишүүн Ж.Батжаргалын асуултад хариуллаа.
Тэрбээр "Орон нутагт цас их орсон учир машин явах зам хүндрэлтэй байгаа. Зарим суманд дунджаар 1,500 орчим километр замыг гаргаад байна. Тиймээс зарим суманд улсын нөөцөөс шатахууны тусламж үзүүлж байгаа. Цаашид ч гэсэн тодорхой хэмжээнд үргэлжилнэ.
Зам, орц, гарц гаргахад том оврын автомашин дутагдалтай байгаа. Зарим аймагт том оврын автомашиныг түр хэрэглүүлэх талаар Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байгаа.
Багануурын уурхайн дизель түлш тасалдсан асуудал гарсан. Гурван вагон түлшийг хүргүүлж арга хэмжээ авсан. Орон нутгийн онцгой комисстой Онцгой байдлын ерөнхий газар хамтарч ажиллаж байгаа" гэв.