Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс нээх гэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай иргэд тус улс руу нэвтрэхдээ 48 цагийн өмнө өгсөн, PCR шинжилгээ өгөөд, тус улсын аппликэйшнийг бөглөнө. Шинжилгээний хариуг заавал бичгээр шаардахгүй, харин тус улсаас хэвлэн өгөх эрүүл мэндийн асуумжийг заавал, үнэн зөв бөглөх ёстой. Тус улсаас халдвар орж ирвэл эрүүл мэндийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авна. Эхний өдрүүдэд тус улс руу өдөрт 100 орчим машин гаргана. Энэ сарын эхээр тус улсад халдварын томоохон давлагаа бий болж, одоо орон нутагт халдварын тохиолдол өссөн. Тус улс халдварын тоог мэдээлэхгүй байгаа тул бид Бээжин дэх ЭСЯ-наасаа байнга мэдээлэл авч байна.
Өмнө нь тээврийн машинд ачаа хэтрүүлэн ачдаг байсан. Гаалийн ухаалаг хяналтаар ачаа хэтрүүлсэн машиныг тэр дор нь илрүүлэн, хил нэвтрүүлэхгүй тул манай жолооч нар анхаарах шаардлагатай. УАЗ-469 машинаар иргэдийг хил нэвтрүүлдэг байсан. Цаашид энэ тээврийг зөвшөөрөхгүй" гэв.
Сэтгэгдэл (1)