Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 9 цагийн хэмжилтээр МҮОНТ орчимд 318-д хүрсэн байна. Энэ нь удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлэх түвшин юм. Харин Баянхошуу, Толгойт орчимд агаар "Маш их бохирдолтой" түвшинд хүрсэн байна.
Нийслэлийн бусад хэсгийн мэдээллийг харвал, Хайлааст, Шархад, Нисэх, Дамбадаржаа орчимд агаар бохирдолтой буюу индекс 225-272 байгаа юм.
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ы агууламжийг тодорхойлдог.
Сэтгэгдэл (1)