Хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хамтарсан мэдээлэл хийлээ.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Монгол Улсад анх удаа төрийн байгууллагад үндэслэж, төрийн үйлчилгээг үзүүлэх аргачлал, төрийн байгууллагын бүх мэдээллийг ашиглаж өрхөө үнэлэж хийж байгаа. Төрийн таван байгууллагын мэдэээлэлд үндэслэн аргачлалаа хийсэн.
Үүнд:
- Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн ам өрхийн мэдээллийн сан,
- Татварийн ерөнхий газар,
- Нийгмийн даатгалын ерөнхий газар,
- Автотээврийн үндэсний төв,
- Улсын бүртгэлийн ерөнхий газар гэсэн таван байгууллагын 12 үзүүлэлтээр өрхөө үнэлсэн.
Төр иргэн хамтарч төрд байгаа мэдээллийг засварлах зайлшгүй шаардлага байна. Олон иргэдээс асуулга, асууж байна. Мэдээлэл зөрүүтэй гэсэн асуудал гарч байна. Иргэд e-mongolia, e-halamj хандаж өөрсдийн мэдээллийг шалгасан байгаа. Мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн бол мэдээллээ засуулах, залруулах бүрэн боломжтой. Жишээ нь: Ам бүлийн зөрүүтэй байвал баг хорооныхоо Засаг даргын тамгын газар өрхийн мэдээллийг өөрчлүүлэх боломжтой. Магадгүй автомашины зөрүүтэй мэдээлэл байвал АТҮТ-д хандах боломжтой.
Мэдээллээ засварласны дараа хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт өрхийн амжиргааны төвшнөө дахин тооцоод хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжтой.
Иймээс мэдээллээ шалгаж үзээд аль байгууллагад ямар алдаатай байгааг мэдээд e-mongolia, e-halamj хүсэлтэй өгч болно. Дээр нь тухайн байгууллага дээр биечлэн очиж хүсэлтэй өгөөд мэдээллээ өөрчлүүлэх, шинэчлүүлэх асуудал байгаа. Өнөөдөр бид яагаад та бүхний мэдээллийг засч болохгүй байна вэ? Гэхээр төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй.
А.Сүх
Сэтгэгдэл (2)