Халдварт өвчнөөр өвчилсөн хүний тоо өнгөрсөн онд 325,600 болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 250.4 мянга (43.5%)-аар буурахад коронавируст халдварын 302 мянган (46.2%) тохиолдол бүртгэгдсэн нь нөлөөлсөн гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
2022 онд тэмбүүгээр 4,144 хүн өвчилсөн нь өнгөрсөн оноос 527 тохиолдол буюу 14.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Түүнчлэн улсын хэмжээнд 2022 онд ХДХВ/ДОХ-ын 19 тохиолдол илэрч, нийт тохиолдол 346 болсон байна.