зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шинэ автобуснууд үйлдвэрийн хоёр жилийн баталгаатай

2023-1-17
0
ЖИРГЭХ

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн жил 100 орчим автобус шинээр авсан.  Харин он гарснаас хойш 117 шинэ автобус оруулж ирснээс 30 автобусыг зургаан чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй. Тэгвэл дараагийн 30 автобусыг энэ долоо хоногт багтаан үйлчилгээнд гаргахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шинээр ирсэн автобуснуудыг зорчигч тээврийн үйлчилгээнд явуулах бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Техник технологийн хэлтсийн дарга Ч.Батсууриас тодрууллаа.

-Энэ сард оруулж ирсэн эхний 30 автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Дараагийн ээлжийн автобус хэзээ үйлчилгээнд гарах вэ?

-Шинээр орж ирсэн автобусыг хүлээн авах, үйлчилгээнд гаргах бэлтгэл хангах ажлын комисс томилогдсон. Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-аас эхний 30-ыг нь үйлчилгээнд гаргасан байгаа, дараагийн 30-ыг нь хүлээн аваад бэлтгэл ажлыг дэс дараатай хангаж байна. Шинэ автобуснуудад улсын бүртгэлийн дугаар авч, нийтийн тээврийн бүртгэлийн нэгдсэн санд бүртгэдэг. Үүний дараа “Улаанбаатар Смарт карт” компанийн цахим төлбөрийн системийг суурилуулна.

-Бэлтгэл ажилд хэр хугацаа зарцуулж байна вэ?

-Нэг автобусанд цахим төлбөрийн төхөөрөмж угсрахад дунджаар 1-2 цаг болж байна. Дараагийн 30 автобусны тоноглол, суурилуулалтыг даруй дуусгаад, маргааш, нөгөөдрөөс буюу энэ долоо хоногтоо багтааж үйлчилгээнд гаргах юм. Төхөөрөмж угсрах, суурилуулах ажил дууссаны дараа улсын байцаагч хүлээн авч, дүгнэлтээ гаргана.

-Өнгөрсөн онд оруулж ирсэн 60 автобуснаас шинэ автобуснууд юугаараа ялгаатай байна вэ. Үзүүлэлт нь ямар вэ?

-2022 онд орж ирсэн 60 автобусыг мөн энэ компани нийлүүлсэн. Шинэ автобусны хувьд техникийн үзүүлэлтүүд, хүчин чадал нь сайжирсан. Тухайлбал, өмнөх автобусны моторын багтаамж 6400 cc байсан бол шинийнх нь 8400 сс болсон. Мөн жолоочийн суудал хий нумтай, арьсан бүрээстэй болсон тул илүү тухтай.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах шинэ автобусны хяналтын систем илүү сайжирсан нь зорчигчдын аюулгүй байдал талаасаа маш чухал. Тухайлбал, хяналтын камерын тоо болон багтаамж нэмэгдсэн, мөн онлайнаар холбогдох, хянах боломжийг бүрдүүлсэн.

-Автобусны багтаамж нь хэр вэ. Хэдэн суудалтай вэ?

-Зорчигчийн 29, хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нэг буюу нийтдээ 30 хүний суудалтай. Босоо зорчигчдыг нэмээд нийт 70 хүний багтаамжтай. Бид энэ удаад суудлын бүрээс, тоноглолын материалыг илүү сайжруулж захиалсан тул эдэлгээ удаан. Өмнө нь оруулж ирсэн автобуснууд нэг шаттай байсан. Харин энэ бол шууд нам шаттай, тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, энгийн зорчигчид ч бууж, суухад хялбар. Мэдээж цонх цантахгүй, агааржуулалттай гээд тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн.

-Автобус эвдэрсэн тохиолдолд хэрхэх вэ. Сэлбэг хэрэгслийн олдоц хэр бол?

-Гэрээний дагуу үйлдвэрээс хоёр жил, 150 мянган км-ийн баталгааг өгч байгаа. Түүнчлэн хурдан элэгддэг сэлбэг хэрэгслийн хувьд тодорхой хугацааны баталгааг ч гаргасан. Ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтсэн тохиолдолд сэлбэг хэрэгслийг үйлдвэрээс захиалаад нийлүүлэх нөхцөлийг гэрээндээ тусгасан.

Шинэ автобусаа хүлээн авсан жолооч нар ийн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Г.Мянган:

Би сүүлийн гурван жил нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож байгаа. Үйлчилгээнд 13 дахь жилдээ явсан “Daewoo” маркийн  автобус барьдаг байлаа. Хуучин автобусны хувьд олон жил явсан болохоор эвдрэл ихтэй, хүйтэн, тухгүй. Шинэ автобусаа хүлээж аваад танилцаад явж байна. Дулаан, тухтай, хурд хүч сайтай, мөн жолоочийн суудал нь хий нумтай нь их таалагдаж байгаа хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын жолооч Д.Энхтулга:

-Өмнө нь би “Daewoo” маркийн автобус зургаан жил барьсан. Хуучин, байнга эвдэрдэг, тухгүй автобусаа актлаад шинэ тэрэг жолоодох болсондоо баяртай байна. Шинэ автобус камержуулалт сайн нь их таалагдлаа. Зургаан янзаар бичдэг, бичлэгээ хадгалаад ухрааж үзэх боломжтой юм байна. Чиглэлээ өөрчлөх зэргийг ч автоматаар тохируулчихна. Асаагаад 10 минутын дотор л халдаг, их тухтай гээд олон давуу талтай хэмээв.  

Ташрамд, шинээр ирсэн 117 автобусны 100 автобусанд чиглэлийн төлөвлөлт хийгээд байгаа. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
WONDERLAND KIDS FESTIVAL-д ирэх шалтгаан
Нөөцийн махны үнэ буурчээ
Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тийболын улсын аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 1500 гаруй тамирчин оролцож байна
    25 мин
  • ФОТО: “Wonderland” фестивал дахь үлгэрийн ертөнц
    1 цаг 37 мин
  • WONDERLAND KIDS FESTIVAL-д ирэх шалтгаан
    2 цаг 58 мин
  • Нөөцийн махны үнэ буурчээ
    3 цаг 23 мин
  • Танилц: Зургаадугаар сард болох бөхийн барилдааны хуваарь
    3 цаг 38 мин
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
    4 цаг 0 мин
  • Ирж буй сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 7 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ
    4 цаг 14 мин
  • Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан
    4 цаг 48 мин
  • Хүүхдэдээ "бэлэглэх" гоё номууд
    4 цаг 54 мин
  • Н.Ганибал: Гишүүн төвтэй байхын тулд хөтөлбөр, Үндсэн дүрмийн төслөө боловсруулахдаа анхан, дунд шатны гишүүддээ төв болгож ажилласан
    19 цаг 44 мин
  • Монгол Улс COP17 бага хурлыг 2026 онд зохион байгуулна
    21 цаг 53 мин
  • Хүүхдийн баярын арга хэмжээний үеэр нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орно
    22 цаг 6 мин
  • Баруун аймгуудад ноолуурыг 105-125 мянган төгрөгөөр худалдан авч байна
    22 цаг 22 мин
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
    22 цаг 37 мин
  • Биокомбинатын бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
    23 цаг 2 мин
  • Төрийн ордонд анх удаа хүүхдийн өрөө үүдээ нээлээ
    23 цаг 17 мин
  • Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 10 айлд дэд бүтцийн туршилтын төслийг хийж гүйцэтгэжээ
    23 цаг 52 мин
  • Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна
    Өчигдөр 14 цаг 41 мин
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • ТАНИЛЦ: Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд зодоглох 27 бөх
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Соёлын сайд зөвлөхөө татвар төлөгчдийн мөнгөөр Кэмбрижд сургажээ
  • Ерөнхий сайдын итгэл үзүүлэх бичгийг Б.Энхбаяр гишүүн “ЖОНХУУ” гэв
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • С.ОЮУНБИЛЭГ ӨӨРИЙГӨӨ СОЁЛЫН ЯАМНЫ ГАЗРЫН ДАРГААР ГАРЫН ҮСГИЙН ДАРДАС АШИГЛАН ТОМИЛСОН УУ?
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • 14 мега төслийг дуустал Л.Оюун-Эрдэнийг он удаан хаан залах юм уу?
  • Б.Жавхлан: Нэмж авч байгаа зээлүүдэд өндөр шалгууртай, харам хандаж байгаа
  • Хаби Алонсо: Реал Мадридын шинэ эрин үе эхэллээ
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Т.Доржханд: Манай нам бол сошиал дагаж шуурдаг улс төрийн хүчин биш 
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Д.Трамп: В.Путин үнэхээр галзуурсан байна!
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • IEM Dallas 2025-ийн Esports тэмцээний үр дүн: Vitality зургаа дахь түрүүгээ авч, ZywOo өөрийн 26 дахь MVP шагналыг хүртлээ
  • БАЙР СУУРЬ: Хамтарсан Засгийн газрын талаар хэн, юу хэлэв?
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • Л.Мөнхбаясгалан: Уул уурхайн төсөлд орон нутгийн иргэдийн үгийг сонсохгүй байх нь мөнхийн зөрчил дагуулдаг
24 баримт
  • БАРИМТ: Манай улс "хүүхдийн баяр" тэмдэглэдэг болсон нь
  • Эмэгтэйчүүдийг "маникюр хийлгэх, машин жолоодох"-ыг хориглосон Туркменистаны ерөнхийлөгч айсуй
  • БАРИМТ: "Зориг зүрхтэн"
  • Анх удаа Монголд ирэх гэж буй Тэ Яны тухай БАРИМТУУД
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК