Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж байна.
Тодруулбал, 2023-2024 хичээлийн жилийн бүртгэл нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 20-ны өдрийг дуустал https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ цахим хуудсаар явагдаж байгаа юм.
Тэтгэлэгт хамрагдахдаа:
- https://tbbs.turkiyeburslari.gov.tr/ цахим хуудас руу нэвтэрч өөрийн бүртгэлийг үүсгэн шаардлагатай мэдээлэл болон бичиг баримтыг зохих журмын дагуу хавсаргана.
- Эхний шатанд тэнцсэн тэтгэлэг горилогч Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ярилцлагад орно. Ярилцлагын үеэр Турк болон Англи хэлний мэдлэг шаардахгүй.
Нийт тэтгэлэг горилогчдод тавигдах шаардлага:
- Турк Улсын иргэншилгүй байх
- Турк Улсын аль нэг их, дээд сургуульд бүртгэлгүй, сурдаггүй байх
Бакалавр:
- 21 нас хүрээгүй байх
- Дүнгийн голч оноо 70 хувиас доошгүй байх
Магистр:
- 30 нас хүрээгүй байх
- Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх
Доктор:
- 35 нас хүрээгүй байх
- Дүнгийн голч оноо 75 хувиас доошгүй байх
Тэтгэлэгт багтах зүйлс:
- Онгоцны тийз
- Нэг жилийн хэлний бэлтгэлийн төлбөр
- Их, дээд сургуулийн сургалтын төлбөр
- Сар бүрийн мөнгөн тэтгэлэг (Бакалавр - 1,000 лир, Магистр - 1,400 лир, Доктор - 1,800 лир)
- Эрүүл мэндийн даатгал
- Дотуур байрны төлбөр /Дотуур байранд амьдрахгүй, байр түрээслэх сонирхолтой магистр, докторын оюутнуудад сар бүр 750 лир/
Эх сурвалж: Боловсрол, Шинжлэх Ухааны Яам