Нийслэл хотын агаарын чанарын үзүүлэлтийн мэдээллийг цаг алдалгүй дамжуулах үүрэг хүлээсэн Agaar.mn сайтын домэйн нэрийн хугацаа энэ сарын 21-нд дуусаж, агаарын чанарын мэдээлэл тасалдахад хүрлээ.
Улмаар нийслэл дэх агаарын чанарыг хэмжих 20 цэгийн хэмжилтийн мэдээлэл, тоон үр дүнг иргэд цахимаар авах боломжгүй болсон байна. Тус сайт нь агаарын чанарыг PM10, PM2.5 тоосонцор болон хүхэрлэг хий, угаарын хий, азотын давхар ислийн хэмжээгээр ангилан олон нийтэд цахимаар мэдээлдэг билээ.
Л.Сайнаа