Өнгөрсөн шөнө Завхан аймгийн Баянтэс суманд -50 хэм хүрч, сүүлийн жилүүдэд тохиогоогүй хүйтэн шөнө болж өнгөрлөө. Тодруулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2018 онд Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл сумдын нутгаар хасах 50-53 хэм хүрч хүйтэрч байжээ. Үүнээс хойш харьцангуй дулаан өвөл өнгөрсөн гэж хэлж болно.
Түүнчлэн өнгөрөгч шөнө Улаанбаатар хот орчмоор хасах 35-41 хэмийн хүйтэн хонов. Уг төлөв маргааш хүртэл үргэлжлэх бөгөөд энэ сарын 25-наас харьцангуй дулаарна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)