Покет аппликейшн гурван жилийн ойн баяраа тохиолдуулан Монголын анхны Метаверс орчин дахь их дэлгүүр болох "ZERO MALL"-г GUYUK metaverse-д нээсэн байна.
Тус ZEROMALL нь найман давхар өндөртэй, 50 орчим томоохон дэлгүүрүүдээс худалдан авалт хийх боломжтой онцлогтой.
Хэрэв ZEROMALL-оор зочлон худалдан авалт хийхийг хүсвэл тухайн бүтээгдэхүүний 3D модель дээр дарахад гарч ирэх сонголтуудаас хийж худалдан авалтаа PocketZero төлбөрийн аппликейшн ашиглан хийхэд болох аж. Тус виртуал дэлгүүрт Next Smart Store, Technozone, Vivi fashion, Market.mn, K50, Pandora Mongolia, DEER, Goyol, Alphapook, Shoppy зэрэг томоохон брэндүүд байрлаж буй.
Дэлхийн томоохон улс орнуудад хиймэл оюун ухаан ашиглан метаверс худалдааны төв, дэлгүүрүүийг нээх болсон. Ийнхүү Монголд анх удаа виртуал орчинд дэлгүүр нээгдсэнээр VR төхөөрөмж, ухаалаг утас, компьютер ашиглан дэлгүүр хэсэх боломжтой болж байна.