Нийслэлийн тохижилт, үйлчилгээний "Эко Эрин Тохижилт" ОНӨААТҮ компани өнөөдөр гадаа -41 градус хүрч, хүйтрэхтэй холбогдуулан зам цэвэрлэгээний ажилчдадаа цалинтай чөлөө олгохоор болсон байна.
Тодруулбал, тус байгууллагын фейсбүүк хуудаснаа "Өнөөдөр -41 С хүйтэн учир зам цэвэрлэгээний ажилчдад цалинтай чөлөө олголоо. Хогоо хогны саванд хийгээрэй баярлалаа" гэжээ. Тус компани нь нийслэлийн зам талбайн цэвэрлэгээ, тохижилтыг хариуцан ажилладаг.
Л.Сайнаа