Автозамын дагуух 21-н байршилд боловсон ариун цэврийн байгууламжтай "Үйлчилгээний цогцолбор" байгуулах гэрээний гүйцэтгэлийг хурдлуулахыг үүрэг болголоо.
БОАЖЯ, ЗТХЯ, МҮХАҮТ-тай хамтарч автозамын дагуух үйлчилгээний цогцолборууд байгуулах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийж ариун цэврийн байгууламж, шинэ технологиудын талаар мэдээлэл хийв. Уулзалтад БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх оролцлоо.
Уулзалтын үр дүнд 21 цэгт автозамын дагуух үйлчилгээний цогцолбор байгуулахаар гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүдийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу барилгын ажил эхлэх хугацааг шахаж, тавдугаар сарын 01-ний өдөр гэхэд эхний ээлжид ариун цэврийн байгууламжийг түрүүлж барьж дуусгасан байхыг анхаарууллаа.
Мөн шинээр автозамын төлбөр авах 10 цэгт үйлчилгээний цогцолбор байгуулах гэрээг байгуулахаар ЗТХЯ-аас сонгон шалгаруулалтыг удахгүй зарлах юм. Түүнчлэн бусад холбогдох газруудад хувийн хэвшилтэй хамтран ажиллаж боловсон ариун цэврийн байгууламжийг барих үүргийг орон нутгийн удирдлагуудад өглөө.
Сэтгэгдэл (2)