Цагаан сарын дараа хэвийн боовоо идэж дуусгана гэдэг айлуудад багагүй асуудал үүсгэдэг. Тиймээс уншигч та бүхэнд хэвийн боовоор амтат кекс хийх аргыг хуваалцаж байна.
Жор:
- Ул боов 1 ш
- Өндөг 2 ш
- Сүү 200 гр
- Сахар 100 гр
- Бялууны хөөлгөгч 1 уут
- Ванил пуддинг 2 цайны халбага
Эхлээд хэвийн боовоо жижиглэж бутлаад миксердээрэй. Мөн 2 ш өндөг 100 гр сахараа хольж хутгаад дээр нь бутласан хэвийн боовоо хийнэ. Дээр нь сүү болон хөөлгөгч, ванил пуддингээс 2 халбага нэмж гар холигчоороо сайн хутгана. Ингээд л шарах шүүгээндээ хийгээд 180 хэмд 35-45 минут жигнэхэд амтат кекс бэлэн болно.