Монгол Улсад энэ оны нэгдүгээр сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл 130 мянга гаруй жуулчин ирсэн болохыг БОАЖЯ мэдээллээ.
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Учир нь аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож, эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьсан юм. Үүний хүрээнд Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ) цахим виз олгох орнуудын жагсаалтыг шинэчилж, 99 орны иргэнд цахим виз олгохоор болсон билээ.