зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Газар тариалангийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, зорилтууд

2023-4-03
0
ЖИРГЭХ

2023 онд 393.0 мянган га-д үр тариа, үүнээс 369.0 мянган га-д улаанбуудай, 70.0 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 19.8 мянган га-д төмс, 12.2 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалж, 351.0 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлж хэрэгжилтийг зохион байгуулж байна.

  • Тариаланчдынхаа санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор 2022 оны ургацаас Хөдөө, аж ахуйг дэмжих сан, гурилын  үйлдвэрүүд болон зах зээлд худалдан борлуулсан иргэн, аж ахуйн нэгжүүдийн 193.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 32.0 мянган тонн 10 нэр төрлийн хүнсний ногоонд холбогдох журмын дагуу нийтдээ 18.6 тэрбум төгрөгийн мөнгөн урамшуулал олгоод байна. 
  • УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2023 оны  ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан  хэрэгцээт  улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж шаардагдах санхүүжилтийг шийдвэрлээд байна. 
  • Үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай элит болон сортын үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор дотоодын ургацаас 10.9 мянган тонн үрийн нөөц бүрдүүлсэн бөгөөд бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан манай оронд тариалж нутагшуулсан болон хөрс, цаг уурын ижил төстэй нөхцөлд тариалан эрхэлдэг ОХУ-ын Алтайн хязгаараас нийтдээ 5.6 мянган тонн элит үр импортоор авч үнийг 30 хувиар хөнгөлж, дотоодын нөөцтэйгөө нийлээд нийтдээ 16.5 мянган тонн улаанбуудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгохоор шийдвэрлээд байна.
  • Хүнсний ногооны үйлдвэрлэлийн механикжуулалтын түвшинг сайжруулах, техник, технологийн шинэчлэл хийх зорилгоор тухайн жилд худалдан авсан зориулалтын техникийн үнийн  50 хувийг ногоочдод  буцаан олгоход зориулан 4.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлээд байна. 
  • Тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, шим тэжээлийн бодисын алдагдлыг нөхөх, ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгоор бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид үнийн 30 хүртэл хувийг татаас хэлбэрээр буцаан олгохоор төлөвлөж шаардагдах 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байна. 
  • Хот суурин газрын иргэдийг шинэ ургацын ногоогоор тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий ил талбайн болон хүлэмжийн ногооны үр нийлүүлж, үнийг 80 хувиар хөнгөлөн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан олгохоор шийдвэрлээд байна. Хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж,эцсийн бүтээгдэхүүнд нь урамшуулал олгож эхэлснээр хүнсний ногоо тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ сүүлийн 2 жилд 40 шахам хувиар өсөж голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг  дотоодын үйлдвэрлэлээр хангах хэмжээнд хүрч байна. 
  • Хүнсний нарийн ногоо тариалах 20 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй,  200-2500 тонн багтаамжтай механикжсан агуулахын нэг маягийн зураг төслийг  үндэслэн орон нутагт баригдах газар тариалангийн зориулалттай барилга байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 
  • Усалгаатай газар тариаланг 2030 онд 100.0 мянга га-д хүргэх зорилт тавьж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40.0 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Төв аймагт 6.0 мянган га талбайд услалтын систем байгуулах ажлыг хэрэгжүүлж эхлээд байна. 
  • “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвас байгуулах дотоодын суулгац үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоо рулсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр жимс жимсгэнийн суулгац үржүүлгийн төвийг Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Дорноговь зэрэг 5 аймагт байгуулж байна. 
  • Алслагдсан бүс нутгийн тариаланг сэргээн хөгжүүлэх, бүс нутгуудад хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх зорилгоор Увс аймгийн Баруунтуруун сум, Дорнод аймгийн Хэрлэн суманд тус бүр 10.0 мянган тоннын багтаамжтай үр тариа хадгалах элеваторыг барьж ашиглалтад оруулахаар зураг төсөв суурийн барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж байна. 
  • Өнгөрсөн намраас эхлэн Монголын тариаланчдын үндэсний холбоо, Агрономчдын холбоотой хамтран улаанбуудайн өөрийн өртгийг тооцож,борлуулах үнийг тогтоох ажлыг хамтран хэрэгжүүлсэн бол энэ хаврын тариалалтын өмнө тариалангийн бүс нутгуудад шинэ залуу тариаланчдад зориулсан сургалт, талбайн өдөрлөгийг хамтран зохион байгууллаа. Улмаар хамтарсан сургалтуудыг технологийн хугацаанд үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажиллаж байна. 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
Бямба гарагт дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
Дуудлага худалдааны орлогоор сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгуудыг ашиглалтад оруулна
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ
    4 цаг 35 мин
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
    6 цаг 27 мин
  • Бямба гарагт дараах зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    6 цаг 39 мин
  • Дуудлага худалдааны орлогоор сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгуудыг ашиглалтад оруулна
    6 цаг 42 мин
  • А.Ганбаатар: Амьд донорт хууль эрх зүйн хамгаалалт маш чухал
    8 цаг 31 мин
  • Монгол Улсын хоёр сая дахь иргэн Л.Хосбаяр "Алдарт эх" боллоо
    8 цаг 44 мин
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
    8 цаг 52 мин
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
    9 цаг 19 мин
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
    9 цаг 39 мин
  • Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамтран ажиллана
    9 цаг 42 мин
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
    9 цаг 54 мин
  • IEM Dallas 2025 эхэллээ: "S1mple"-ийн эргэн ирэлтийг 800,000 гаруй хүн шууд үзсэн ч FaZe Clan ялагдал хүлээлээ
    10 цаг 3 мин
  • Хамтдаа цом өргөж үзээгүй андууд "тус тусын баг"-таа цом өргөв
    10 цаг 8 мин
  • ГОЛОМТ БАНК: Тендерийн урилга
    10 цаг 11 мин
  • Б.Пүрэвдорж: Ерөнхий сайдын хүүгийн "тансагласан" мөнгийг сайд нар олж өгөөгүй л гэсэн
    10 цаг 13 мин
  • Н.Ганибал: Манай намын сайд нар эрс зоригтой, сайн ажилласныг монголын ард түмэн бүгдээрээ харлаа
    10 цаг 26 мин
  • МАН дахь “Дархан хаан” фракц
    10 цаг 57 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
    11 цаг 40 мин
  • Огцроод дуусчихгүй, орлогоо нотлох хэрэгтэй
    11 цаг 45 мин
  • Хасын Хүлэгүүд баг Зүүн Азийн Супер Лигт тоглох анхны Монгол баг боллоо
    12 цаг 27 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Б.Пүрэвдорж: Төвийн бүсийг тойруулан хот байгуулах нь хэт их төвлөрлийг бий болгох эрсдэлтэй
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Нийслэлийн өмчлөлд буцаан авсан хөрөнгийг танилцуулж байна
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • “GOMONGOLIA” үндэсний брэндинг олон улсын “PRWEEK GLOBAL AWARDS 2025” уралдааны “Нийтийн салбар” төрөлд тэргүүн байр эзэллээ
  • Засгийн газрын ТОГТВОРТОЙ байдлын асуудалд тэд ямар байр суурь илэрхийлэв?
  • ГХЯ: БНСУ-ын визтэй холбоотой асуудлуудад бодит шийдвэр гаргуулахаар ажиллаж байна
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Улс төрийн шийдвэр гаргах МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • АН-ын дарга Л.Гантөмөрийг Хамтарсан Засгийн газраас гарахыг шаардав
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Х.Нямбаатар: Хятад компанийг тендерт шалгаруулъя гэдэг тохируулга хийж орж ирээгүй
  • Х.Нямбаатар: Хамгийн адгийн зүйл бол гэр бүл, үр хүүхдээр нь "улс төр" хийх шүү
  • Тэд "борооны ус биш, бөхчүүдийн хөлс хүчийг шингээдэг" муухай зүлгээ дахиад дэвсэх үү?
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • "Элийрэгч" Ц.Уянгын дэлгэсэн чат Э.Одбаяр сайдынх байжээ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах өргөдөлд 47,856 иргэн гарын үсэг зураад байна
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • ШУТИС-ын төв номын сан Ерөнхийлөгч асан П.Очирбатын нэрэмжит танхимтай болжээ
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2200-д хүрч, 344 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Ж.Баярмаа: Татварын дарамтыг буулгах бодлого байхгүй юм уу?
24 баримт
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК