Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын алба хаагчдын бие бялдарын бэлтгэлжилтийг тодорхой түвшинд байлгах, биеийн зохист харьцааг хадгалах, бодит түвшинг тогтоох зорилгоор ЦЕГ-ын төв байрны алба хаагчдаас түвшин тогтоох шалгалт авч байна. Нийгэмд цагдаагийн алба хаагчдыг хэт таргалттай гэх шүүмжлэл гаргадаг тул энэ арга хэмжээ тун чухал юм. Шалгалтаар алба хаагчид 100 м, 1000 м гүйх, авхаалж самбаа, уян хатан, гар дээр суниалт гэсэн таван төрлөөр сорил өгч байгаа юм.