Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний улирлын голлох үзүүлэлтүүдийг Бодлого, хамтын ажиллагааны газрын Бодлого, гадаад харилцааны хэлтсийн ахлах статистикч С.Норов танилцууллаа.
Тэрбээр "Нийгмийн даатгалын сангийн орлого 2023 оны эхний улиралд 931.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 257.4 тэрбум төгрөгөөр өссөн.
Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеэс өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 220.8 тэрбум төгрөгөөр тэтгэвэр авагчийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ.
Тус сангийн зарлага 2023 оны эхний улиралд 907.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 135.7 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Тэтгэврийн даатгалын сангаас 2023 оны эхний улирлын байдлаар 484.3 мянган хүнд 805.7 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 17.6 мянган хүнээр нэмэгджээ. Ийнхүү олгосон тэтгэврийн хэмжээ 99 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Мөн Нийгмийн халамжийн сангаас 2023 оны эхний улиралд давхардсан тоогоор 2,170.4 мянган хүнд 496.3 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс
- Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 30.2 мянгаар
- Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 22.9 тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Энэ оны эхний улиралд 16,3 мянган хүүхэд төрсөн нь ӨОМҮ-ээс 19,1 хувиар өссөн байна.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 8,9 мянга болж, өмнөх оны мөн үеэс 96,3 хувиар буурчээ.
Д.Батчулуун