Орхон аймаг ногоон технологийг иргэд олон нийтэд сурталчлах зорилгоор “Ногоон амины орон сууц” өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Энэ үеэр гэр, байшинг ногоон сууц болгон өргөжүүлэх, байгальд ээлтэй технологиор дулаах “Хайбрид хаус”-ийн азтанг шалгаруулахад гурван хүүгийн аав С.Өлзийсайхан тодорчээ.
Азтангийн байшинг байгальд ээлтэй технологиор дулаалах ажлыг энэ зундаа багтаан хийж өгөх ажээ.