Япон улсын “Kumagai Master Thachers” компаний захирал Акио Кумагай тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид Увс аймгийн Давст сумын хуучин эмнэлгийн барилгыг түшиглэн Шүдэн уулын жамц давсыг ашиглах талаар Увс аймгийн Засаг дарга Ч.Чимэдтэй уулзах үеэрээ хэлжээ. Жамц давсыг хүнсний болон эрүүл ахуйн зориулалттай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Япон улс руу гаргахаар судлан ажил хэргээ эхлүүлэхээр Увс аймагт ажиллаж байгаа юм байна. Энэ хүрээнд засаг дарга Ч.Чимэдтэй уулзаж, Япон улсад давс, давсан бүтээгдэхүүн гаргах зөвшөөрлийг авсан талаараа танилцуулжээ.
Сэтгэгдэл (2)