"Монгол Улсын Цусны Албаны 60 жил"-ийн ойг угтан 2023 оны дөрөвдүгээр сарын 27-28 өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төв, аймаг орон нутгийн цусны салбар төвүүдтэйгээ хамтран “Үндэсний семинар” зохион байгуулж байна.
Үүнтэй холбоотойгоор "Дүнжингарав" цус цуглуулах төв 2 өдөр ажиллахгүй болсон тул цусны донор, иргэдийг "Сүхбаатар", "Баянзүрх" цус цуглуулах төвүүдээр үйлчлүүлэхийг Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс анхаарууллаа.