Нойрны олон үйлдэлт бичлэгийн шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар чихний эмгэг, сонсголын тусламж, үйлчилгээнд багтах нойрны олон үйлдэлт бичлэгийн шинжилгээг 250 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт"