Урин дулаан цаг үргэлжилж, иргэдийн амралт зугаалгын цаг эхэлсэн. Энэ үеэр голын эрэг дагуу иргэд олноор зугаалах, архидан согтуурснаас гэмт хэрэг, зөрчилд холбогдох, гол, усны осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газраас морьт эргүүлийг энэ сарын 26-наас эхлэн ажиллуулж эхэллээ. Энэхүү ажил хэрэгжээд 10 орчим жил болж буй.
Морьт эргүүл нь тээврийн хэрэгслээр болон явган явах боломжгүй гэр хорооллын гудамж талбай болон голын ай сав газруудаар гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, иргэдийн дуудлага мэдээлэлд цаг алдалгүй түргэн шуурхай хүрч ажиллах, урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгч ажиллах давуу талтай юм.