Орхон аймаг 2011 оноос хойш хоёр дахь удаа болж буй улсын биологийн олимпиадад нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгаас 60 сурагч, 31 багш оролцохоор чуулжээ. 1991 оноос хойш зохион байгуулж буй тус олимпиад түүхэндээ хоёр удаа орон нутагт зохион байгуулагдаж байгаа нь Орхон аймаг юм.
Биологийн шинжлэх ухаан нь хүн байгаль, ургамал, амьтан гэхчлэн олон шинжлэх ухааныг нэгтгэж, судалдгаараа онцлог юм. Улсын биологийн XXXIII олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчид Арабын Нэгдсэн Эмират улсад болох Олон улсын биологийн 34 дүгээр олимпиадад оролцох эрхийг авна.