"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчид болон ТУЗ-ийн хурал боллоо. Энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой" компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэлэхдээ, "Компанийн 84 хувь нь төрийн, 14 хувь иргэдийн мэдэлд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдлаар иргэн бүрд ногдол ашиг тараах шаардлага байгаа. Ашигтай ажиллах шаардлагыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Онцгой дэглэмийн хугацаа дуусах хүртэл ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхгүй. Онцгой дэглэмийн хугацаа дууссаны дараа ногдол ашиг тараах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
Мөн иргэн бүрд хувьцаа эзэмшүүлэх асуудлыг хэлэлцэнэ" гэв.