Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс тавдугаар сарын 29-өөс зургаадугаар сарын 2-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 132 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ингэснээр 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 830 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 14 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 801 хэрэг шалгагдаж байгаа талаар АТГ-аас мэдээллээ.