Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт өнгөрсөн хоногт нийт 548 хүн үйлчлүүлжээ. Үүний 470 нь нийслэлд, 78 нь орон нутгаас юм. Амбулаторийн үзлэгт 577 (нийслэлд 343, орон нутгаас 234), нийт 59 мэс засал хийхэд 16 нь яаралтай, 43 нь төлөвлөгөөт мэс засал эзэлжээ. Мөн хэвтэн эмчлүүлж буй 448 хүн байгаа бол эрчимт эмчилгээнд 21 хүн эмчлүүлж байна.