Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М-ийг Чэжү аралд хийсэн айлчлалынхаа үеэр бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутган цагдаа нар баривчилсан тухай БНСУ-ын KBS мэдээллэсэн. Тухайлбал, Монголын язгуур урлагийн тоглолт, үзүүлбэрийн хамт зочилсон албаныхныг тус арлын удирдлагууд хүндэтгэлтэй хүлээн авч уулзсан байна. Үүний дараа Мандал сумын орлогч даргад Солонгосчууд амжилтын шагнал гардуулан өгчээ. Тэд үйл ажиллагаа дуусаад буудалдаа амрахдаа архидан согтуурч улмаар орлогч дарга орчуулагчаар ажиллаж байсан 20 гаруй насны монгол эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Тэгвэл энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад,
"Монгол Улсын иргэн М нь БНСУ-ын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хэрэг дөнгөж шалгагдаж байгаа, бас хувь хүний нууцтай холбоотой асуудал тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө.