ҮАБЗ, Шадар сайдын ажлын алба, ОБЕГ, НЗДТГ хамтран энэ сарын 7-9-ны өдрүүдэд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулах талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Сандагсүрэн асуултад хариуллаа.
Тэрбээр, "Одоогийн байдлаар 1000 гаруй барилга байгууламжид тэсвэржилтийн үнэлгээ хийсэн. 500 гаруй барилга нь тааруухан үнэлгээтэй байна. 2013 оноос хойш баригдаж байгаа барилгууд зохиогчийн хяналт, захиалагчийн хяналт, төрийн хяналтыг дамжиж хүлээж авснаар ашиглалтад ордог үйүл явц хэрэгжиж байгаа. Мөн барилга байгууламжийн хийц загварыг өөрчлөн үйлчилгээний газар болгосон нь ноцтой зөрчил юм. Хэдийгээр хориглосон ч нэмэгдсээр байна. Хяналт тавьж байгаа ч хотын хэмжээнд хангалтгүй байгаа. Хамгийн том эрсдэл дагуулсан барилгын нэг давхарын том зал болох нь анзаарагдсан. Аль болох хийц хэлбэрийг нь сэргээх арга хэмжээ авах шаардлагатай" гэв.