Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг болон Хангай нурууны араас эхтэй Урдтамир, өврийн Богд, Буянт, Идэр, Завхан, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Бодонч Согоог, Харбут, Увс нуурын савын Хархираа, Баруунтуруун, Намир, Түргэн, Хангилцаг, Хариг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгджээ. Мөн Хархираа, Баруунтуруун, Согоог, Идэр гол үерийн түвшинг 5-15 см, Хариг гол үерийн аюултай түвшинг 5 см даван тус тус үерлэж байна. Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.