2023 оны 6 дугаар сарын 5-наас 2023 оны 6 дугаар сарын 12-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хугацааны эхэнд уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хална.
Хур тунадас: 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6, 7-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 10-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тад нутгаар, 11-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи: Ихэнх нутгаар их төлөв баруун хойноос секундэд 5-10 метр, хугацааны эхэнд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Нутгийн баруун хагаст дулаарч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хална.
Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 06-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр, 6-8-нд зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, хугацааны сүүлчээр хална.