Гэмтэл согог судлалын Хүлээн авах яаралтай тасгаар өнгөрсөн хоногт нийт 556 хүн үйлчлүүлсэн байна. Үүний 473 нь нийслэл, 83 нь орон нутгаас бол амбулаторийн үзлэгт 594 иргэн үйлчлүүлснээс 394 нь нийслэл, 200 нь орон нутгаас байна. Харин яаралтай мэс засалд 10, төлөвлөгөөт мэс засалд 55 хүн эмчлүүлжээ. Тэгвэл хэвтэн эмчлүүлж буй 455 хүн байгаа бөгөөд эрчимт эмчилгээнд 20 хүн эмчлүүлж байна.