Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Мэргэжлийн уран бүтээл нь мэргэжлийн, сонирхогчдын гэж хоёр хуваагддаг. Бид мэргэжлийн бүтээлийг дэмжинэ.
Харин монгол хүн, зан заншил, байгаль ан амьтанд хэрцгийгээр хандсан, мансууруулах бодис, архи тамхи, ижил хүйстний агуулга бүхий, сурталчилсан бүтээлийг дэмжихгүй.
Гэхдээ уран бүтээлчид нээлттэй кино хийх эрхтэй. Үүнийг хааж боосон зүйл байхгүй. Кино урлагийг дэмжих сангаас кино хийнэ гэсэн болгонд санхүүжилт өгөөд байдаггүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун