Кино урлагийг дэмжих сангийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэлсэнтэй холбогдуулан Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Энэ үеэр Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Түмэн-Өлзий дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Кино урлагийг дэмжих сангийн сонгон шалгаруулалтаас шалгарсан бүтээлүүд буцаан зээлээ төлөх, буцаан олгохгүй гэх хоёр төрлөөр явагддаг. Бид продакшн, уран бүтээлчидтэй маш хатуу гэрээ хийдэг.
Хэрвээ тухайн бүтээл цагтаа гараагүй бол санхүүжилтээ буцаан төлөх гэрээтэй.
Уг сангийн төсөв 10 тэрбум гэж байгаа ч өнгөрсөн жил Засгийн газар 1 тэрбум гаруй төгрөг олгосон" гэв.