Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногоон байгууламжийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх эрдэмтдийн багийг дүүргүүдэд ажиллуулж байна.
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, Биологийн ухааны доктор /Ph.D/, профессор, хотын Ерөнхий дендерлогич асан Б.Чимэд гуай ногоон байгууламжийн чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр Баянзүрх дүүргийг хариуцан ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн аж ахуйн нэгж байгууллагууд шарласан нарсны арчилгаа, мод бут сөөгний таналт шуулт, хэлбэржүүлэлт мөн торхтой модны хөрс бордооны талаар зөвлөгөө авчээ.
ХАА-н ухааны доктор /Ph.D/, дэд профессор С.Жавзан Сүхбаатар дүүрэгт, ОУУБИС-ийн ХААИС захирал ХАА-н доктор /Ph.D/, дэд профессор Д.Чанцалням Чингэлтэй дүүрэгт, ХААИС-ийн багш доктор, дэд профессор П.Ариунсүрэн Хан-Уул дүүрэгт, ШУА-ын Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ЭША, доктор / Ph.D/, Ц.Мөнхзул Сонгинохайрхан дүүрэгт, Монгол Улсын зөвлөх инженер Г.Энх-Өлзий Баянгол дүүрэгт ажиллах юм.