Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 7-9-нд стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулна.
Стратегийн команд штабын сургуулийн хүрээнд улс даяар маргааш 16.00 цагт зарлан мэдээллийн дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар ОБЕГ-аас мэдээлэл хийж, "Улаанбаатар хотын хэмжээнд 192 цэг талбайг бэлтгэсэн. Энэ цэгт орон гэрээсээ, байгаа газраасаа аюулгүй газарт шилжин очих дадлага сургуулийг хийнэ" гэв.