“Боловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал тус аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын сандал ширээг шинэчлэх ажлыг өрнүүлж байна. Энэ хүрээнд Дархан сумын дөрөвдүгээр сургуульд 200 ширхэг хос сандал хүлээлгэн өгчээ. Тус сургууль энэ жил 480 хүүхдийн суудалтай шинэ хичээлийн байртай болсон юм. Мөн шинэ хичээлийн жилээс 1100 хос сурагчдын сандал ширээг хүлээлгэн өгөх гэнэ. Ямартаа ч ирэх хичээлийн жилээс Дарханы 1300 сурагч шинэ сандал ширээн дээр эрдэм номд шамдах боломж бүрдэх нь.
Сэтгэгдэл (1)