Богдхан уулын дархан цаазат газарт ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажил явагдана. Тодруулбал, ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн ам, Улиастайн ам, Богдхан уулын ДЦГ-ын ногоон бүс болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд зургадугаар сарын 9-16-ны өдрүүдэд авиамикробиологийн аргаар Эйр трактор AT-602 маркийн онгоцоор тэмцлийн ажлыг гүйцэтгэх юм байна. Иймд ард иргэдийг эдгээр өдрүүдэд ногоон бүс болон ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.